удаан бодолдоо би дулаацах дуртай
уулс харж баясаад
үүлэн дээгүүр нисэн ниссээр
уйлан уйлан суусар өдрийг өнгөрөөдөг.
дулаацан сууж бодохдоо харин
дотор минь хов хоосон хөндий ч
догдлон хүлээх сэтгэл минь хөөрхийлөлтэй
дуулах чимээний яасаар хөвөрдөг.
туньж үлдэх биеэ би
түмэн цэцэг дунд нууж үлдээгээд
түгжиж мөнгөн дэвсгэрт хуйлаад
тухтайхан газар амьсгал хураахыг хүсдэг.